Mongolnews.mn Гэр хорооллын 76 айл цэвэр, бохир усны шугамд холбогдоно

2010-05-17 00:00:00

Дэлхийн банкны санхүү жилтээр Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн хүрээнд гэр хорооллыг цэвэр бохир усны системд холбох, бохир ус цэвэр шүүлэх бага оврын цэвэрлэх байгууламж барих загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Гэр хорооллыг амины орон сууц болгон хөг жүүлэхэд томоохон түлхэц өгөх уг төслийг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэг жүүлж, Дамбадаржаагийн гэр хороол лын 80 өрх болон эмнэлэг, сургууль зэрэг найман байгууллага хамрагдах юм байна. Барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө Дамбадаржаа орчмын өрх бүрээр орж, 76 айлтай нь гэрээ байгуулжээ.

Шугамд холбогдох дээрх айлуудын нарийвчилсан зураг төслийг ШУТИСийн оюутан, багш нар нэг бүрчлэн гаргасан байна. 1.1 тэрбум төгрөгийн өр төгтэй уг төслийг “Монинж бар”, “Наран рашаан”, “Ар дааган” компаниуд гүй цэт гэхээр шалгарсан аж. Барилгын ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн юм байна.