Музейн ажилчдын жуулчидтай харилцах менежментийг сайжруулна

2013-12-05 00:00:00
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 05-ны өдөр зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг музей, үзвэрийн газрын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох, гадаад орнуудын туршлагыг танилцуулах, жуулчидтай харилцах менежментийг сайжруулахад энэхүү сургалт чиглэгдэж байна. Тус сургалтад музейн удирдах ажилтнууд болон менежерүүд хамрагдах   юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.