Зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио цахилгааны хязгаарлалтад орохгүй

2013-09-12 00:00:00
“Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ямар нэгэн шалтгаанаар “Эрчим хүчний түр  хязгаарлалт” хийх үед нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио удаан хугацаагаар ажиллахгүй байгаа талаар хэлэлцлээ. 09 сарын 11-ний өдөр гэхэд Баруун 4 замын уулзварын хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх үеэр тус уулзварын гэрлэн дохио 8 цагийн турш ажиллаагүй байна. Үүнээс шалтгаалан замын түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийх тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохионы цахилгааныг хязгаарлахгүй байх талаар “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-т санал хүргүүллээ. Мөн чиглэлийн троллейбус, автобусууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч,  30 минутаас  2цаг 30 минут хүртэл хугацаанд зогсолт хийж, замын хөдөлгөөнийг нягтруулах тохиолдол гарч байна. Тиймээс төв зам дагуу чирэгч тээврийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд байршуулж,эвдрэл гарсан тохиолдолд богино хугацаанд автозамыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.