Фото мэдээ: “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”

2021-02-11 18:28:28

Фото мэдээ: “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НД ОДООГООР 30.474 ХҮНИЙГ ХАМРУУЛААД БАЙНА Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт одоогоор хэрхэн үргэлжилж байгааг энэхүү гэрэл зургийн сурвалжлагаараа хүргэж байна