Нийслэлийн товчоод дээр 79 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна  

2021-02-03 11:34:18

Өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд  нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, Баруун туруун, 4-р зөрлөг, Элстэй товчоонд мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас 79 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. 

Энэ хугацаанд Улаанбаатар хотоос 1331 тээврийн хэрэгслээр 2224 иргэн гарч, 910 тээврийн хэрэгслээр 1620 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрлээ. Үүнд мэргэжлийн  байгууллагууд  хяналт,  шалгалтыг  хийж ажилласан  юм.  

 

Нийслэлийн онцгой комисс