Коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд 4387 хүн хамрагджээ

2021-02-01 11:31:17

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4387 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээний хийх явуулын 10 багт 79 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 622713 ПСР, 88864 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс