Ажлын хэсэг байгуулах тухай

2021-01-15 09:00:06

2021 оны 01 сарын 15-ны өдөр                                       Дугаар А/09                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөөг батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг нэгдүгээр,  аргачлал, загвар, маягтын дагуу боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 

           

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөөг хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн, шаардагдах санхүүгийн тооцооллын хамт боловсруулж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР