“Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний нэгдсэн ухаалаг платформ” төслийн судалгаанд идэвхтэй хамрагдана уу

2021-01-08 18:49:09

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны зүгээс зохион байгуулдаг “K-City Global Cooperation Network Program”-д Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний нэгдсэн ухаалаг платформ төслөөр оролцож, шалгарсан. Улмаар төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Төслийн зорилго:

  • Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний нөхцөл байдлын шинжилгээ хийх;
  • Улаанбаатар хотод тохирох “ Smart mobility” үйлчилгээг бий болгох үндсэн төлөвлөгөөг боловсруулах;
  • Mobility Integration Platform /Нэгдсэн мобилити Платформ/: USCC Үндсэн мобилити үйлчигээний нэгдсэн төлбөр тооцооны системийг бий болгох;
  • Smart Parking/Ухаалаг зогсоол/: Тээврийн хэрэгслийн хяналт болон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах;
  • Airport shuttle/Нисэх буудлын автобус/: Шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн нэгдсэн үйлчилгээгээр хангах;
  • DRT: Гэр хорооллын орчмыг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах
  • Bike sharing/ Унадаг дугуй хуваалцах үйлчилгээ/: Эко, эхний болон сүүлийн заалт харах боломжтой нийтийн тээврийн үйлчилгээ
  • BRT: Мобилити үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх ерөнхий хүчин зүйл (Тусдаа бизнесийн төлөвлөгөө боловсруулах);
  • Улаанбаатар хотын мобилити үйлчилгээний явцын төлөвлөгөөг бий болгох;
  • Улаанбаатар хотын мобилити үйлчилгээний үндсэн төлөвлөгөөний эдийн засгийн дүн шинжилгээ хийх;
  • Төслийн санхүүжилтийн жишиг загварыг бий болгон санхүүгийн дүн шинжилгээ хийх.

Төслийн хүрээнд Нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөний эрэлт, төлөв байдалд эдийн засгийн дүн шинжилгээ хийхэд иргэдийн болоод төрийн албан хаагчдын дунд судалгаа, санал асуулга явуулах шаардлагатай байгаа тул Та бүхнийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, санал бодлоо ирүүлэхийг урьж байна.

Доорх линк дээр дарж саналаа өгнө үү, Баярлалаа. http://210.90.91.125/surp/?fbclid=IwAR32yO5jnK6M_0PBgalb2qxIc8qezQMFAMxyq-h3sew_80rehvXHF1ajYW0

 

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ