Нийслэлийн шилдэг эцэг, эхийн зөвлөлүүд шалгарлаа

2020-12-31 13:37:34

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор нийслэлийн Шилдэг эцэг, эхийн зөвлөгөөн”-ийг шалгаруулав.

Тус шалгаруулалтын болзлыг хангаж, ажилтан албан хаагчдын гэр бүлд, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох, ажлуудыг хэрэгжүүлэх шалгуурын дагуу 36 байгууллага материал ирүүлжээ. Ажлын хэсгийн шалгаруулалтаар “Шилдэг 5 эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулсан байна. 

Нэгдүгээр байранд Нийслэлийн нийгмийн халамжийн газар, хоёрдугаар  байранд Нийслэлийн дотоод аудитын газар, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн дотоод аудитын алба, Тусгай байранд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Чингэлтэй дүүргийн 31-р цэцэрлэг тус тус шалгарлаа. 

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР