Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2020-12-22 09:35:03

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                     Дугаар А/1318                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 4 аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.         

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжийн "Налайх АЗЗА" ТӨХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/455 дугаар захирамжийн "Монпак трейд" ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/204 дүгээр захирамжийн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                            Д.СУМЪЯАБАЗАР