Улаанбаатар түншүүдтэйгээ уулзаж байна.

2010-05-28 00:00:00

Гадаадын 40, дотоодын 20 гаруй донор байгууллага, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчид оролцсон “Улаанбаатар хот-түншүүд” зөвлөлдөх уулзалт Их тэнгэрт эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байгаа энэхүү уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болгож гадаад харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөгжлийн томоохон төслүүдийг донор орнууд, харилцаат хотууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагад өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаа цаашид эрчимжүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.