Газар эзэмших эрхийн зориулалт, нэр, хаяг өөрчлөх тухай

2020-09-30 09:55:00

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/1152                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

зориулалт, нэр, хаяг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын зориулалт, нэр, хаягийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/270 дугаар захирамжийн Нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжийн "Эрдэнэт-Үйлдвэр" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийн "Мон эрц майнинг" ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/897 дугаар захирамжийн "Жон бээс" ХХК, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар захирамжийн "Сүрлэг ордон" ХХК, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1336 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                         ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                         ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН