Сайд Б.Мөнхбаатар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

2020-07-23 14:06:01

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн харилцан уялдаатай, үр дүнтэй хамтарч ажиллах талаар тус газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нартай уулзан санал солилцов.

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын зүгээс “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал” боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах үүрэгтэй зөвлөх багийн бүрэлдэхүүн байгуулах тухай Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал/захирамжийг баталлаа.

 

 НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР