Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай

2020-06-15 08:30:37

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/815                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн зориулалт

өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 08, 2020 оны 03 дугаар сарын 20, 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрын зориулалтыг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “Зайсанстэпс” ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/151  дүгээр захирамжийн иргэн Ш.Уламбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжийн “Баярсконстракшн” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/615 дугаар захирамжийн “Баз-Интернэшнл” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/838 дугаар захирамжийн иргэн М.Бадралд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН