Тусгай зөвшөөрөл олгох тухай

2020-06-12 08:05:59

2020 оны 06 сарын 12-ны өдөр                                          Дугаар А/804                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрөл олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 02-03-070/676 тоот дүгнэлт, Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон тамхины импортод хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай “Гум” ХХК-д сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасугай.

 

      2.Үйлдвэрийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцүүлж явуулахыг “Гум” ХХК-д даалгасугай.

  

      3.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ сунгахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН