Төлөвлөгөөт хугацаанаасаа 17 өдрийн өмнө нээлээ.

2013-08-12 00:00:00
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 8 сарын 29-нд нээх ёстой байсан замын зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, графикт хугацаанаасаа 17 хоногоор түрүүлж замаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Зорчих хэсгийг нээсний дараа явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэн, замыг иж бүрнээр хүлээлгэж өгнө гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.