“Иргэдийн оролцоотой ногоон хот” аян эхэллээ

2020-05-22 15:20:53

Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийг хамарч, ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор “Ногоон орчин бүхий өрх”-ийг шалгаруулах сошиал уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцохын тулд:

Иргэн та өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж ургуулсан ногоон байгууламжаа харуулсан богино хэмжээний хоёр минутын дүрс бичлэгийг #ногоонХОТ хаштаг ашиглан, оршин суугаа дүүрэг болон холбогдох дугаараа бичиж фэйсбүүкт байршуулна.

Хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 31 хүртэл

Холбогдох утас: 77116162-3

ЦЭВЭР АГААРТАЙ НОГООН ХОТЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР