Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2020-02-19 09:20:10

2020 оны 02 сарын 19-ний өдөр                                          Дугаар А/215                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, дүүргийн төсвийн хөрөнгө болон нийслэлийн замын сангийн хөрөнгөөр худалдан авсан 476,130,000 /дөрвөн зуун далан зургаан сая нэг зуун гучин мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 10 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар /Б.Шинэбаатар/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/, Сонгинохайрхан дүүргийн 143 дугаар сургууль /О.Бат-Өлзий/-д тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН