Газар ашиглах эрх олгох тухай

2020-02-18 09:15:07

2020 оны 02 сарын 18-ны өдөр                                             Дугаар А/207                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, 44¹ дүгээр зүйлийн 44¹5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/345 дугаар захирамжийн “Эвридэйферм” ХХК-д, “Газар эзэмшүүлэх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/174 дүгээр захирамжийн “Эвридэйферм” ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/486 дугаар захирамжийн иргэн Г.Лхамсүрэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН