Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулах тухай

2019-12-23 09:00:48

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/1368                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын

бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/819 дүгээр захирамжаар Баянхошуу дэд төвийн ашиглалт үйлчилгээг хэвийн явуулах гэрээт ажилтан ажиллуулах, мөн оны А/1239 дүгээр захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллуулах албан хаагчдын орон тоо, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу дээрх газруудын үйлчилгээг хариуцан ажиллах ажилтнуудтай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Х.Эрдэнэбилэг/-т даалгасугай.

 

    2.Баянхошуу дэд төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллах гэрээт ажилтнуудыг 2020 онд батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахыг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Х.Эрдэнэбилэг/-т үүрэг болгосугай.

 

      3.Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Баянхошуу дэд төв болон Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ашиглалт үйлчилгээг хариуцах болсонтой холбогдуулан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

     4.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн хавсралтын 15-д заасан бүтэц, орон тооны хязгаарыг өөрчилсүгэй.

 

   

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН