Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-12-25 09:10:00

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                            Дугаар А/1359                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн 2019 оны замын сангийн хөрөнгө оруулалтын ажлын зардлаас санхүүжих шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 287.2 /хоёр зуун наян долоон сая хоёр зуун мянга/ сая төгрөгийг Нийслэлийн 2019 замын сангийн магадалшгүй ажлын хөрөнгөөс 84.2 /наян дөрөв сая хоёр зуун мянга/ сая төгрөгийг, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2019 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын “II”-ын “9”-т “Шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажил”-ын хөрөнгөөс 203.0 /хоёр зуун гурав/ сая төгрөгийг тус тус санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1201 дүгээр захирамжийн 1-4, 8-9, 11, 16, 20 дугаар хавсралтын заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН