Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай

2019-12-25 09:35:25

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                             Дугаар А/1357                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах,

эрх шилжүүлэх тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны “Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай” А/781 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн 6 дүүргийн  агаарын  чанарыг сайжруулах  бүсэд хамаарагдах 95 хороодод идэвх санаачилгатай ажиллаж буй орон тооны бус гэрээт ажилтнууд, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан халаалт, гэр байшингаа дулаалсан шилдэг өрхийг шагнаж урамшуулах шагналын зардлыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Ажлын үр дүнгээрээ шалгарсан орон тооны бус ажилтнуудад  Гадаад аялал зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд зохион байгуулж, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/Х.Галымбек/-т  даалгасугай.

 

     3.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан  арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын А/781 дүгээр тушаалаар эрх шилжиж ирсэн зардлаас холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т  зөвшөөрсүгэй.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН