Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-12-25 09:20:14

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                          Дугар А/1362                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр  зүйлийн 44.5, 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Монголвийшнь нэхмэл” ХХК /РД:2578506/-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 5359 м.кв газрын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасугай. 

 

       2.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН