Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журамд санал авч байна

2019-12-25 10:50:24

Нийслэлд шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дан төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд 2020 онд дэд бүтэц, нийгмийн тулгамдаж буй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд 200 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар Монгол Улсын их хурлаас 2009 онд баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдаад 10 жил болж байна. Гэвч холбогдон гарсан салбарын хууль болох Концессын тухай хуулиар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон хэлбэрийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан зохицуулалт бүрэн тусгагдаагүйгээс хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэгт нийцүүлэн бодлогын баримт бичигт заасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгах шаардлагатай байна.

Энэхүү журам батлагдсанаар хувийн хэвшил өөрсдөө Нийслэлд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхээр судалгаа тооцоо хийж, төсөл боловсруулан, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал ирүүлэх боломжтой болох бөгөөд хувийн хэвшлийн санаачилгыг бүрэн дэмжих юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журамд иргэдээс санал авч байна. Журмын саналыг цахимаар эсхүл цаасаар хүлээн авах болно.

Хаяг: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК

Mонгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Энхтайваны гудамж - 17 “Блю Скай Тауэр”, 4 давхар, 408 тоот

Эрх зүй, гэрээний мэргэжилтэн Н.Мөнхтуяа, и-мэйл хаяг: munkhtuya@ubdc.mn

(976) 80106988, 7777-0002