Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2019-12-19 09:00:40

2019 оны 12 сарын 19-ний өдөр                                          Дугаар А/1331                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-ийн “а”, “к”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Төсвийн зарцуулалтыг хэмнэж, төрийн зарим байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн үйлчилгээг зохион байгуулалтын оновчтой хэлбэрт шилжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/906 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалт”-ын “Г”, “Д” хэсгийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг шинэчлэн батлахыг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарт үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  А/88 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/906 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалт”-ын тухайн дүүргүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

           

   4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН