Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд Иргэн танаас санал авч байна.

2019-11-01 03:10:34

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулах ажил хийгдэж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна.” гэж заасны дагуу “ Нийслэлийн иргэн Та нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд саналаа 18001200, Eservice.ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ үү.

Мөн Нийслэлийн зам, замын байгууламжийн урт, тоо хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул түүний арчлалт хамгаалалт, урсгал засварын хэрэгцээнд зарцуулагддаг Зам ашигласны төлбөрийг 2013 онд батладсан одоо мөрдөж буй төлбөрийг шинэчлэн батлахад  иргэн таны саналыг авч байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР