Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2019-12-04 09:00:25

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                        Дугаар А/1273                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/241 дүгээр захирамжийн хавсралтын 24 дүгээрт заасан “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар”-ын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан тус газрын дүрэм, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /С.Төмөрдулам/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                       ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                       ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                       ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН