Хөрөнгө гаргах тухай

2019-12-02 09:15:51

2019 оны 12 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/1257                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд шаардлагатай техник хэрэгслийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 50.0 /тавь/ сая төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Аз жаргалтай хотын индекс тооцож сайжруулах үе шаттай арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.  

 

 

 

 

 



                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН