Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдийг байгуулах тухай

2019-11-25 09:05:43

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/1239                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн

Төвүүдийг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг иргэд, оршин суугчдын төрийн үйлчилгээг авах эрэлт, хэрэгцээнд тулгуурлан оновчтой байршилд тухай бүр байгуулсугай. 

 

     2.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллах албан хаагчдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр авч, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай. 

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай. 

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН