Т.Батбаяр: Наадмын бэлтгэл ажил 95 хувьтай байна

2013-07-03 00:00:00
Айсуй наадмын бэлт­гэл ажил хэрхэн хан­гагдаж байгаатай Улсын баяр, наадмыг зохион бай­гуулах комиссынхон өчигдөр танилцлаа. Наа­дамчдыг тухтай цэн­гүү­лэхийн тулд Төв цэн­гэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь морь барианы газарт сан­дал нэмж, сүүдрэвч бу­даж өнгө зүсийг нь сайж­руулжээ. Төв цэн­гэлдэх хүрээлэнгийн гад­на байдаг холбооны шугамын цооногийг бе­тонон хавтангаар хэлтгий тагласныг засах дотор талбайн цагаан зураасыг тодруулах, зарим хэсэгт асфальт нөхөж дэвсэх зэ­рэг хойшлуулшгүй хийх ажлын талаар тэд холбогдох хүмүүст дахин сануулав.
Хэдхэн хоногийн да­раа монгол түмний их баяр цэнгэл эхлэх тул наадмыг зохион бай­гуу­лах комиссынхон шал­галт хийж, өгсөн үүрэг даалгавраа мөн лавлав. Энэ үеэр Нийслэлийн Захирагчийн ажлын алба (ЗАА)-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, Баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүн Т.Батбаяртай ярилцлаа.
-Монгол түмний наа­дам болоход долоо хоног үлдлээ. Баярын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Наадмын бэлт­гэл ажлын явц 95 хувь­тай байна. Урсгал зас­вар, тохижилтын аж­лыг үндсэнд нь ну­гал­жээ. Тулгар төр бай­гуулагдсаны 2222 жил, Их Монгол улс бай­гуулагдсаны 807 жилийн ойн арга хэмжээг 500 га­руй хүн зохион бай­гуулж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, сурын харваа, шагайн асарт хийж буй засварын ажил энэ сарын 5-нд бүрэн дуусна.
Хүй долоон худаг орч­мын зам засварын ажлууд өрнөж, тэнд долоон мянга га­руй машины зогсоол хийж байна. Одоо нарийн чимхлүүр ажлууд үлдсэн. Цаг агаарын урьдчидсан мэдээгээр, ялангуяа 11, 12-нд хур бороо элбэг байх тул бид байгаль, цаг агаарын нөхцөлд то­хируулж ажиллахаар ярилцаж байна. Бороо ихтэй үед наадмын тал­байн эргэн тойронд  ус их тогтдог. Хэрэв усархаг бороо орвол тогтсон усыг хэрхэн хурдан зайлуулах вэ гэдгийг хүртэл одоо­ноос холбогдох албаны хүмүүстэй ярьж байна. Будах, сэргээн засах жи­жиг ажлыг өнөө, мар­гаашдаа хийчих байх. 5-нд Шадар сайд наадмын бэлтгэл ажлыг эцсийн байдлаар шалгаж, хүлээж авна. Энэ сарын 8-нд үндсэндээ наамдын бэлтгэл ажлыг бүрэн хангачих байх гэж тооцоолсон. Түүнээс наа­на бид чимхлүүр ажлаа хийж, иргэдийг аль бо­лохоор бухимдалгүй, тух­тай наадуулах үүднээс  шаардлагатай нэмэлт аж­лыг сэдэж хийнэ дээ.
-Баяраар худалдаа, үйлчилгээний байгуул­лагууд наадамчдад үйлч­лэхээр завгүй ажилладаг. Ямар журмаар тэднийг ажиллуулж байгаа бол?
-Худалдаа, үйл­чилгээний  бай­гуул­лагуудыг хэрхэн ажиллуулах талаар на­рийвчилсан төлөвлөгөөг бид эртнээс гаргасан. Түүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Манай Захи­рагчийн ажлын албаны хүнсний хэлтсийнхэн энэ ажлыг дангаараа зохион байгуулахаар ажилдаа ороод явж байна.
-Наадмын бэлтгэлийг хангахад улсаас өгсөн төсөв нь хүрэлцэж байна уу?
-Наадмын бэлтгэл хан­гахад төсөв дутсан юм одоохондоо алга. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд зарим аж­лыг танайх, манайх хий­нэ гэх мэтээр ганц нэг зөрчилдөөн  гарсан. Аж­лын шаардлагаар тийм зүйл байж болно. Тухайн үед нь бид ажлыг нь зо­хицуулаад хуваарилсан, одоо асуудал алга.
-Наадмаар бие за­сах газар хүрэлцээгүй тул наадамчид нэлээн ду­гаарлаж байж морь хардаг. Ариун цэврийн шаардлага хан­гахгүй, орчин үед то­хиромжгүй модон жорлон ажиллуулдаг гэж жилийн жилд шүүмжилдэг. Энэ байдлыг зассан  уу?
-Одоо байгаа бие за­сах газрыг засуулсан. Гурван модон жорлон Төв цэнгэлдэхийн ой­ролцоо бий. Цэнгэлдэх хүрээлэнгийн удирд­ла­гуудтай ярилцаж байгаад хоёр ширхэг чингэлгэн бие засах газар нэмж байр­луулна. 30 орчим био жорлон ажиллуулна. Сая Чингэлтэй дүүрэгт байрладаг хувийн бай­гууллагаас өөрсдийн хө­рөнгөөр 30 орчим био 00 наадмын талбайн ой­ролцоо байгуулах са­нал хэлж байна. Энэ бүх­нээс харахад наадмын өдрүүдэд бие засах газ­рын асуудлыг эвтэйхэн шийдчих байх. Зарим бай­гууллага наадмын тал­байд сурталчилгаагаа байрлуулж өнгө, үзэм­жинд нь анхааръя, инд­рийн дэргэдээс бөмбөлөг хөөргөе зэргээр хувийн хэвшлийнхэн янз бү­рийн санал, санаачлага гаргаад наадмын ажлыг дэмжиж байгаа. Улсаас төсөв гаргаад урсгал зас­варуудаа хийж байгаа.
-Наадмаар нэлээн хур­тай байна гэж дууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ихэнх суудал задгай тал­байтай байх аа?
-Энэ жилийн хувьд наадмын сүүдрэвчээ хэ­вээр нь засч, тордоод ашиг­лана. Стадионы хэ­сэг газар сүүдрэвчтэй. Үлдсэн нь задгай шүү дээ. Ирэх жил бид Монгол наадам цогцолборыг ба­риад тэндээ нааддаг болно.
-Хурдан морьны урал­даан үзэхийн тулд наадамчид Хүй долоон худаг руу хошуурдаг. Тэр үед 22-ын товчооны замын  засвар амжиж дуусах уу?
-Нийслэлийн Авто­замын газрын дарга  Д.Нан­заддорж энэ асуу­далд нэлээн анхаарч аж­лыг нь шахаж байгаа. Наадмын өдөр тулаад засвар дуусахгүй бол 22-ын товчооны замын нэг урсгалыг нээнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл 22-ын замын хоёр урсгалыг зэрэг нээчих санаатай байна. Цаг агаарын байдлаас болоод энэ замын ажил дуусахгүй байна. Замын компаниуд нь 24 цагаар ажиллаж байгаа юм билээ.
-Наадам дөхчихлөө, бүтэхгүй санаа зовоосон асуудал үлдсэн үү?
-Төв цэнгэлдэх хү­рээлэнгийн гаднах тал­байд байгаа холбооны шугамын асуудлыг цэгц­лэхээр мэргэжлийн хүн дуудсан. Траншейны таг­ны оронд том цементээр дараад,  осолтой болчи­хож. Өөр асуудал алга.
-Наадамчдын машинд томоохон зогсоол бэл­дэхгүй бол түгжрэл, гацаа үүсдэг. Зогсоолын тоог нэмэх үү?
-Машины хэд, хэдэн зогсоолыг наамдын өд­рүүдэд ашиглахаар ярь­сан. Жапан тауны өм­нөх хоёр том тал­байг наадамчдын ма­шины зогсоол байд­лаар ашиглахаар удирд­лагуудтай нь ярилцаад тохирсон. Мөн Дүн­жин­гарав худалдааны төвийн 2000 автомашины зогсоолыг ашиглахаар болсон. Мишээл экспо төвийн гаднах зогсоолыг ашиглаж наадамчдын машиныг байрлуулна. Дүнжингарав худалдааны төв,  Мишээл экспо тө­вөөс том автобусуудаар наадамчдыг Төв цэн­гэлдэх хүрээлэн рүү зөөнө. Өмнөх жи­лийн­хээс машины зогсоолын хангамж илүүтэй нэмэг­дэж байгаа учраас иргэд бухимдалгүй наадах байх.
-Өмнөх жилүүдээс илүү гарахаар ямар ажил сэдэж, хийсэн бэ?
-Иргэд талбайд суу­гаад наадамлах дуртай байдаг. Тэр үүднээс ир­гэдэд зориулж сан­дал шинээр хийж байр­луулсан. Нэлээн хэдэн газрын замыг хатуу ху­чилттай болгосон. Энэ жил ногоон байгууламж, цэцэрлэгт илүү анхаарал тавьж эхэлсэн. Ингэснээр тэр хэрээр баярын өдөр тоос, шороо бага байх болов уу. Усалгааг нэлээн эрчимтэй хийж байгаа. Орчны цэвэрлэгээг онц­гой анхаарч, 10 хоногийн өмнөөс цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн. Зэрлэг ургамал их байсан. Хү­мүүсийн харшлийг хө­дөлгөхгүйн тулд өнгөрсөн до­лоо хоногоос ногоон байгууламж, талбайн эр­гэн тойрны зэрлэгийг нь түүж, устгалаа. Хог, хаягдлыг зориулалтын саванд хийлгэх тал дээр энэ жил нэлээн ан­хаарна. Наадмын дараа талбай яаж хогонд да­рагд­даг билээ. Тийм байдлыг гаргахгүй бай­хаар төлөвлөсөн. Зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчид талбайгаа хувааж аваад ажиллахаар болсон.
-Хүй долоон худгийн засвар үйлчилгээ дууссан уу. Нэлээн их ажил хий­хээр комиссынхон ярьж байсан санагдна?
-Морь барианы газ­рын урсгал засварын аж­лыг хийсэн. Дээрээс нь 3000 хүний суудлыг шинээр хийж тавьсан. Өмнө нь иргэд суух га­­заргүй тухгүй, хүнд­рэлтэй байсныг морь сонирхогчид мэдэх байх. 24 ширхэг чингэлэг мая­гийн бие засах цэг байгуулсан. Тэнд хам­гийн хэцүү нь бие засах газар байсан, одоо бид энэ асуудлыг шийдсэн. Хогийн савгүй учраас иргэд ил, задгай хог их хаядаг. Тиймээс олон зуун ширхэг хогийн сав тавихаар болсон.
-Монгол наадмыг жил бүр гадны жуулчид нэлээн үздэг. Тэр хэрээр манай улсын талаар төсөөлөлтэй болдог. Тиймээс жуулчдад зориулж ямар ажил хийв?
-Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд гадна, дотны жуулчин, наадамчдад зориулж 2000 ширхэг суудлыг шинээр нэмж хийлээ. Стадион 13 мянга орчим хүний суудалтай юм гэсэн. Үүнээс 12280 ширхэг суудлыг тасал­бараар борлуулдаг. Үлд­сэнд нь зочид, тө­лөөлөгчид урилгаар суу­даг юм байна. Энэ жил Нийслэлийн Ая­лал жуулчлалын газраас ирүүлсэн бичиг, хүсэл­тийн дагуу 2000 хүний  суудлыг шинээр хийл­гэж, Төв цэнгэлдэх хү­рээлэнгийн дотор талбайд суу­рилуулсан. Энэ мэтээр аар, саар ажлаа хийчихвэл бидний наадам сайхан болох байх шүү.      

 
Д.МЯГМАР