Төсөл хэрэгжүүлэх тухай

2019-10-07 09:00:31

2019 оны 10 сарын 07-ний өдөр                                        Дугаар А/1048                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 20 дугаар зүйлийн 20.2, Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай” Монгол Улсын олон улсын гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Европын сэргээн Босголт Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээний дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, төслийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

      2.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг нэн яаралтай жигдрүүлж, хэрэгжилтэд онцгой анхаарч нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтэс /Б.Пүрэвжав/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН