Газар эзэмших эрх олгох тухай

2019-09-30 09:10:41

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/992                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

  

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудад газар эзэмших эрх олгосугай.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/758 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд цэцэрлэгийн зориулалтаар олгосон 7900м2 газрыг хүчингүй болсонд тооцсугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж,  хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

        

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН