Гадаад томилолтын тухай

2019-09-25 09:25:52

2019 оны 09 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/989                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ханжоу хотын ухаалаг хяналтын систем, удирдлага, зохицуулалтын талаар туршлага судалж, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаярыг 2019 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаярт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН