Гүнтийн замыг 7 сарын 10-нд нээнэ

2013-06-21 00:00:00
Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Шарга морьт – Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд 5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг 6 сарын 21-нээс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах 2 төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, 7 сарын 10-нд нээх юм. Зуслан чиглэлийн автозамыг "Жэй Кэй Си" ХХК хариуцан 10 сарын 30 хүртэл зам, барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан, ажлаа эхлүүлж байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.