Газар эзэмших эрх олгох тухай

2019-09-12 09:00:49

2019 оны 09 сарын 12-ны өдөр                                           Дугаар А/934                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл  Улаанбаатар  хотын  агаар,  орчны  бохирдлыг  бууруулах  ажлын хүрээнд сайжруулах түлшний агуулахын зориулалтаар хавсралтад заасан  2 байршилд газар эзэмших эрхийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт олгосугай. 

 

      2.Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/961 дүгээр захирамжийн хавсралтын “2” дахь хэсэг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/477 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН