Журам батлах тухай

2019-08-27 08:15:28

2019 оны 08 сарын 27-ны өдөр                                         Дугаар А/881                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.7 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулал олгох журам”-ыг нэгдүгээр, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудыг шалгаруулах шалгуурыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

              

     2.Энэхүү журмын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах ажлыг чанартай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

              

       3.Уг захирамж батлагдсантай холбоотойгоор “Журам батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/342 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа /-д  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН