Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2019-08-26 08:20:23

2019 оны 08 сарын 26-ны өдөр                                    Дугаар А/874                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/2685, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-02/2004 дугаар албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан боловсрол сургалтын байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

           

      2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг үүсгэн байгуулагч нарт болон харьяа татварын албанд зохих журмыг мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН