Эрх шилжүүлэх тухай

2019-07-26 14:10:09

2019 оны 07 сарын 26-ны өдөр                              Дугаар А/741                                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай   46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны  26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гүүрэн болон нүхэн гарцын ашиглалт, засварын ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай. 

 

2.Энэ захирамжийн хавсралтад төсөл, арга хэмжээнд шаардлагатай 230.0 /хоёр зуун гучин/ сая төгрөгийг “Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт”-ын    Б.4-т заасан “Гүүр хоолой, туннелийн засварын ажил”-ын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/576 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Гүүр, хоолой, туннелийн засварын ажлын жагсаалт”-ын 3-8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН