Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-06-20 08:40:59

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/610                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20000 м² газрын эзэмшигч “Суруга партнерс” ХХК нь тухайн газрыг анх эзэмшүүлснээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаанд дараалан ашиглаагүй, түүнчлэн уг газар нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаарч байгаа тул тус компанийн 000323110 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар “Суруга партнерс” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дүгээр захирамжийн хавсралтын “40” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН