Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-14 09:40:46

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/448                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” болон Азийн хөгжлийн банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”-ийн Хамгааллын бодлогын шаардлага 2-ын 8, 9 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/287 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад дурдсан 107 байршлын газраас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл-1”-ийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн 253 айлуудын газрын асуудлыг судлан, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:                   

-Нийслэлийн Засаг даргын зөвлөх

Гишүүд:                  

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн

 бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл,

 хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны

 орлогч дарга

 

-Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын

 Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн

 

-“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө

 оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн Зохицуулагч

 

-Азийн  хөгжлийн банкны Хөндлөнгийн хариуцлагын

 газрын зуучлагч, чиглүүлэгч /тохиролцсоноор/

Нарийн бичгийн

дарга:  

-“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө

 оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн Газар

 чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн  мэргэжилтэн

       2.Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн айлуудад газар олгох асуудлаар дүгнэлт гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд саналаа танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН