Нэр өөрчлөх тухай

2019-05-14 09:30:09

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                          Дугаар А/446                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/556 дугаар захирамжаар байгуулсан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургуулийн нэрийг “Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль” гэж өөрчилсүгэй.

 

      2.Сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т, сургуулийн хаягийн бичвэрийг шинэчлэхийг тус сургуулийн захирал /Д.Болд/-д тус тус үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ерөнхий боловсролын сургуулиудын нэршил батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/656 дугаар захирамжийн хавсралтын 60 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН