Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг хангах тухай

2019-05-14 09:15:17

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/442                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит

тооллогын бэлтгэл ажлыг хангах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “г”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Нийслэлийн тооллогын түр товчооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Статистикийн газрын бүтцийн хүрээнд байгуулсугай.

 

       2.“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ыг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, Нийслэлийн тооллогын комиссын гишүүдийн хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       3.Нийслэлийн Тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллахыг даалгасугай.

 

       4.Дүүргүүдийн Тооллогын комиссын дарга нарт дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг даалгасугай.

 

            4.1.Дүүргийн болон хорооны түр товчоог байгуулж ажиллуулах;

 

       4.2.“Хүн ам, орон сууцны тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-гийн алдааг засаж, баяжилт хийх ажилд онцгой анхаарах.

 

         5.“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын бэлтгэл ажлыг хангахад шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэл ажлыг хангах зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

           6.Нийслэлийн нутаг дэвсгэрт “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

           

 

 

 

 

                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН