Газрын тухай асуудлаар иргэд санал бодлоо солилцлоо

2013-05-21 00:00:00

Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Нийс­лэлийн иргэд газар өмчлөх эрх нь бий гэсээр гурван жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн  хугацаанд нийслэлийн хэм­жээнд нийт 93 мянган хүн өөрийн гэсэн газартай болсон байна.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ жил өмчлүүлэх газрын урьдчилсан төлөвлөгөөг гарган нийтдээ 300 мянган иргэнд 151 мянга 760 га газрыг өмчлүүлэхээр төлөв­лөсөн. Тэгвэл нийс­лэлийн Өмчийн харилцааны газраас санаачлан газрын асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, тэдэнтэй нээлт­тэй ярилцаж иргэдийн санал дээр үндэслэх зорил­готой газрын тухай нээлттэй хэлэлцүүлгийг өчиг­дөр иргэний танхимд зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийн үеэр нийслэ­лийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, бай­гууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмч­лүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгж­лийн онц­логт тохируулан на­рийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэм­шүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан ба­римт бичгүүдийн төслийг иргэ­дэд танилцууллаа.  

Уг хэлэлцүүлгийн үр дүнд газрын тухай боловсруулсан журам аргачлалын төсөлд ир­гэ­дээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй бол­гон НИТХ-аар оруулж батлуу­лах юм байна. Нээлттэй хэлэл­цүүлэгт нийслэлийн Засаг дар­гын Хөрөнгө оруулалт, хот бай­гуулалтын асуудал хариуц­сан орлогч С.Очирбат, нийслэ­лийн Өмчийн харилцааны газ­рын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэ­лийн Өм­чийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан,  нийслэ­лийн Өмчийн харилцааны газрын Хуу­лийн хэлтсийн дарга Э.Ариун­гэрэл, нийслэлийн Өм­чийн харилцааны газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг нар оролцож иргэдэд дээрх баримт бич­гүү­дийг танилцуулсан юм. Ийнхүү баримт бичгийг та­нилцуулсаны да­раа дүүрэг бүрээс  төлөөлөн ирсэн иргэ­дэд хоёр мину­тын хугацаанд баг­тааж товч тодор­хой асуулт тавихыг зөв­шөөрч иргэ­дийн асуусан асуултад нийслэлийн Засаг даргын Хө­рөн­гө оруулалт, хот бай­гуу­лал­тын асуу­дал хариуцсан ор­логч С.Очирбат дор бүр нь хариулт өг­лөө. Ийн асуулт хариултын да­раа­гаар  алба­ныхан иргэдийн са­налыг сонсож, тэмдэг­лэлт хийж байв. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асуу­сан иргэдийн дий­лэнх нь уг журманд тусгагдах бо­дит санал гэхээсээ илүүтэй үндсэн сэдвээсээ хазайж гэр хорооллын дахин төлөвлөлт, болоод хувийн эрх ашгийн шинж­­тэй асуудлыг хөндсөн асуултууд их тавьж байсан. Үүнд нийслэлийн орлогч дарга С.Очирбат сэдвээсээ хазайсан асуултад одоо хариулт өгөх боломжгүй гэдгээ хэлж байлаа. 

Иргэд  уг журманд тусгах бодитой санал тэр бүр хэлж чадсангүй

Уг хэлэлцүүлгийн талаар нийс­лэлийн Засаг даргын ор­логч С.Очирбатаас доорх асуул­­тад хариулт авсан юм.

-Газар өмчлөх асууд­лын эрх зүйн орчин ямар бай­гаа вэ. Уг журмын тө­сөлд тусгагдсан гол гол са­наа нь юу вэ?

-Ирэх ИТХ-аар бид нийс­лэлд 2013 онд иргэнд өмч­лүүлэх газрын хэмжээ, байрш­лыг тогтоох тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэм­жээнд 52 байршилд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тог­тоохоор манай мэргэжлийн бай­гууллагууд ажиллаад асуудлаа боловсруулаад байгаа. Өнөө­дөр /өчигдөр/ бид газрын эрхийг иргэнд хэрхэн олгох тухай асууд­лаар иргэдтэй санал со­лилцон нээлттэй хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл төрийн мэдлийн газрыг иргэнд эзэм­ших, ашиглах эрхийг олгох тухай яригдаж байгаа юм. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд ажиллаж амьдарч байгаа иргэддээ газар эзэмшүүлэх, ашиглах тухай журмыг бид боловсруулж бат­лана. Харин газрын тухай ерөн­хий хуулийг УИХ-ын хүрээнд авч хэлэлцээд баталдаг. Нийс­лэлд өнөөдөр 1.2 сая гаруй хүн ор­шин сууж байна. Тиймээс тэр бүр 0.07 га-гаар газар өмч­лө­лийн асуудлыг шийдвэрлэнэ гэ­вэл газрын зай талбай хүрэл­цэх­гүй. Харин өмчлөлийн тухай хуу­лиар бол иргэн бүр хаана ч бай­сан 0.07 га газраа өмчлөөд авах нь нээлттэй. Тиймээс энэхүү газ­рын эрхийг хэрхэн журамлах ёстой юм бэ гэдгийг л бодож ажиллах болж байгаа юм.

-Газар олгох, эзэмшүү­лэх тухай асуудлыг шийд­вэр­лэхэд танил тал эрх мэ­­дэлтэй нь түрүүлээд ав­чихлаа гэх зэргээр нэ­лээд маргаан үүсдэг. Энэ байд­лыг хэрхэн зохицуу­лах гэж байгаа вэ?

-Энэ үнэхээр зовлон болдог асуудал л даа. Тэгэхээр бид нэг газар хоёр мянган айлыг суурь­шуулахаар төлөвлөлт хийлээ гэж бодоход тэр газрыг өмчлөх гэсэн таван мянган  иргэдийн хүсэлт ирсэн байна. Тэгвэл энэ байдлыг яаж зохицуулах вэ гэсэн асуудал тулгарч байгаа биз. Энэ мэтийн маргааныг шийдвэрлэхийн тулд нэг бол төлөвлөлтйинхөө дагуу хоёр мянган айлынхаа л хүсэлтийг хүлээж авъя. Эсвэл ерөөсөө ирж байгаа иргэдийн бүх хүсэл­тийг хүлээн аваад тэндээсээ хоёр мянгадаа зориулаад таны аз мэдэг гээд сугалаа суга­луулчихъя гэж байгаа. Ингэж чадваас хэл ам, маргаан бага­тай шийдвэрлэгдэх юм уу гэсэн утгыг журамдаа тусгасан. Дээрх асуудлаа бид ИТХ-ын тэр­гүүлэгчдээр хэлэлцүүлсэн. Тэргүүлэгчид хэлэлцэхдээ бидний барьж байгаа зарчим нь иргэдийн санаа бодлыг тусгасан байх ёстой гэснийг үндэслээд ийнхүү иргэдийн санал бодлыг сонсохоор шийдсэн юм. Газрын асуудлыг шийдвэрлэх уг хэлэл­цүүлэгт маань бүх дүүргээс төлөөлөл болсон маш олон иргэн хүрэлцэн ирсэнд баяртай байна. Харамсалтай нь манай иргэд журманд тусгах бодит саналыг хэлж өгөхгүй л байна. Зөвхөн өөрсдөдөө тулгарч буй газрын маргааны талаар эсвэл дахин төлөвлөлтийн талаар гэх мэт өнөөдрийн сэдвээс хальсан асуулт их асууж байна. Гэхдээ зарим иргэдийн хэлсэн авууш­тай саналуудыг бид журмандаа тусгаад ИТХ-аар хэлэлцэж үү­нийг нэг мөр болгох ёстой.

-Хэлэлцүү­лэг боло­хоос өмнө иргэд зөв­хөн энэ жур­манд тусгах сана­лаа хэлэх ёстой гэдэг ойл­голт, мэ­дээл­лийг хэр хан­галт­тай өгсөн бэ?

-Иргэдэд зориулсан бор­шуу­рыг урилгатай хамт хүр­гүүл­­сэн байгаа. Мөн  мэдээл­лийн сайтуу­даар долоо хоногийн өмнөөс энэ тухай хангалттай мэдээллэсэн. Тэгэхээр үнэхээр энэ асуудлыг сонирхсон хүмүүс бол уг мэдээл­лийг үзэж хараад бодитой саналаа хэлэх болол­цоог бидний зүгээс хангалттай хүргэсэн.