Эрх шилжүүлэх тухай

2019-04-16 09:20:35

2019 оны 04 сарын 16-ны өдөр                                      Дугаар А/317                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд худалдан авах хот тохижилтын зарим машин механизмын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, худалдан авах ажиллагааны эрхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан машин механизмыг худалдан авахад шаардлагатай 240.0 /хоёр зуун дөчин/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “8”-д заасан Хот тохижилтын машин механизм, тоног төхөөрөмжийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын  газар /Ч.Однасан/-т  тус тус даалгасугай.

           

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН