“АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дах шатны хэлэлцүүлэг боллоо

2019-04-15 18:29:28

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа, шинжилгээнд суурилсан шинэ санал санаачилга, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээний тухай мэдээлэл солилцох, танилцуулах, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, санал, дүгнэлт боловсруулан танилцуулах зорилготой “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” 2 дах шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй ААНБ, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэхүү хэлэлцүүлгээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль, орчин ногоон хөгжлийн хорооны дэргэд  эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэсэн  мэргэжлийн “Зөвлөх баг” байгуулсан бөгөөд зөвлөх баг нь агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.