Нийтийн Тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-04-15 10:34:42

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Мяралзаа ХХК, ДЮЦ ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Эрдэм транс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэдэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтийг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.