“Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын асфальтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цагт 120 тонн асфальт бетон үйлдвэрлэх хүчин хүчин чадал бүхий үйлдвэр нийлүүлж, суурилуулах ажил

2013-05-16 00:00:00
Тендер шалгаруулалтын нэр: “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР АРЧЛАЛТ” ОНӨААТҮГ-ЫН АСФАЛЬТЫН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЦАГТ 120 ТОНН АСФАЛЬТ БЕТОН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ҮЙЛДВЭР НИЙЛҮҮЛЖ, СУУРИЛУУЛАХ АЖИЛ.
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0116
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 2013 онд  “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын Асфальтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цагт 120 тонн асфальтбетон үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр нийлүүлж, суурилуулах-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгосон үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байх ба нотлох баримтын хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2011, 2012 оны жилийн эцэс/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийнхамт 16500 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатарын дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байр, Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын 109 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 06 дугаар сарын 17 ний өдрийн 15 цаг 30 минутаас нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
 
Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот
Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Нийслэлийн
Засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн Худалдан авах
ажиллагааны газар, 109 тоот өрөө
Холбоо барих утасны дугаар:  70146105, 95090780