2013 оны 05 сарын 07 өдөр дугаар А/453 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/20 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын бонд” гаргах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2. Нийслэлийн бонд гаргах судалгааг бонд арилжаалах, бүртгэх, төлбөр тооцоо хийх журмын хамт боловсруулан 2013 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Ажлын хэсэг /Н.Батаа/-т үүрэг болгосугай.
3. Орон нутгийн бондын хөрөнгөөр санхүүжигдэх хөгжлийн төслүүд боловсруулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар /Э.Тэмүүлин/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ