Нийслэлийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг шөнийн цагаар хийж байна

2013-05-08 00:00:00
Нийслэл хотын тохижилт, цэвэрлэгээний ажил 24 цагаар үргэлжилж байна. Дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид өдөр бүр цэвэрлэгээний ажлыг цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бол Улаанбаатар хотын зарим зам талбайг угаах, ногоон байгууламжаа услах ажлыг шөнийн цагаар хийж байна. Тухайлбал 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл 4 машин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Их тойруу, Бага Тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө буюу Оффицеруудын ордноос Таван шар, Нарны зам, Тасганы овооны зүлэг, мод бут, ногоон байгууламжийг усалж, зам угаах 8 машин Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Нарны гүүрийг 23 цагаас 06 цагийн хооронд угааж байна. Цаашид ч энэ маршрут, цагийн хуваарийн дагуу угааж цэвэрлэхээс гадна бусад зам, талбайг маршрутад оруулахаар төлөвлөж байгаа юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.