Улаан бурхан өвчнөөс сэргийлье!!!

2019-01-30 10:01:04

Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна. Ялангуяа уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна. 

Иймд:
-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх 
-Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх 
-Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандана уу.